Чех иргэдийг шагналаа
Л.Свобода 2013 оны зун Өгий нуурын эргээс 2 километр зайд завь нь хөмрөн живэх аюул нүүрлээд байсан таван монгол иргэнд туслаж, өөрийнхөө завиар эрэгт эсэн мэнд гаргаж амь насыг нь аварсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын цөмийн физикийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, нийгэм эдийн засгийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган БНЧУ-ын иргэн "Ураниум Индастри" компанийн ТУЗ-ийн дарга, Чех-Дорнод Азийн Худалдааны Танхимын ерөнхийлөгч, Требон хот дахь "Монголын бурханы шашны урлагийн галерей"-г үүсгэн байгуулагч доктор М.Клечкаг “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам Прага хотноо энэ сарын 6-нд гардуулж аяр хүргэлээ.
Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Чех улсын иргэн Любомир Свободаг “Шударга журам” медалиар шагнасныг Улаанбаатарт Төрийн ордонд гардуулсан байна.
Л.Свобода 2013 оны зун Өгий нуурын эргээс 2 километр зайд завь нь хөмрөн живэх аюул нүүрлээд байсан таван монгол иргэнд туслаж, өөрийнхөө завиар эрэгт эсэн мэнд гаргаж амь насыг нь аварсан юм.


















