Чех Улсад агаарын тээврийн зарим нислэгүүдийг цуцлажээ
Чех Улсын Зам, тээврийн яам Прага-Москва, Москва-Прага чиглэлийн ОХУ-ын Аэрофлот иргэний агаарын тээврийн зарим нислэгүүдийг цуцласны улмаас өнөөдрийн /2019.7.2/ 10:10, 15:45, 17:45 цагуудын нислэгүүд цуцлагдсан байна.
Мэдээллийн алба

Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр талууд ажиллаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд Прага-Москва, Москва-Прага чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа иргэд Та бүхнийг нислэгийн мэдээлэл, хуваарийг урьдчилан харж Аэрофлот компаниас мэдээлэл авахыг зөвлөж байна.