Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг улс орноосоо урвасан гэж буруутгаж байна

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг Врбетице хотод болсон дэлбэрэлтийн талаар хийсэн шуугиант мэдэгдэлтэй холбоотойгоор улс эх орноосоо урвасан гэж буруутгаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг улс орноосоо урвасан гэж буруутгаж байна
Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг улс орноосоо урвасан гэж буруутгаж байна. Зураг: МҮОНРТ

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг Врбетице хотод болсон дэлбэрэлтийн талаар хийсэн шуугиант мэдэгдэлтэй холбоотойгоор улс эх орноосоо урвасан гэж буруутгаж байна.

Чехийн парламентын дээд танхимын тэргүүн Милош Выстрчила Ерөнхийлөгч Земаныг гадны улс орны ашиг сонирхлын төлөө төрийн нууцыг задруулсан гэж буруутгаж, сенатаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээ зарлаад байна.

Чехийн Ерөнхийлөгч 2014 онд болсон дэлбэрэлтийн шалтгааныг нэгд аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнтэй, эсвэл гадаад тагнуулын хууль бус ажиллагаатай холбоотой гэсэн хувилбараар мөрдөн шалгаж байгааг мэдэгдсэн юм. Харин Чехийн Засгийн газар энэ хэрэгт Оросын тагнуулын тусгай албадынхан холбоотой гэж мэдэгдэж байсан юм.

Хуваалцах