Чехийн төлөөлөгчид айлчилж байна
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс долоодугаар сарын хоёрны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийх юм.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр хүлээн авч уулзан, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Мөн ноён Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдод бараалхана. Түүнчлэн төлөөлөгчид “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей, Ваацлав Ираасек Skoda автомашины үзэсгэлэн үзэж сонирхох юм.


















