Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Чери”-гийн 4500 шинэ автомашиныг тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарчээ

Өмнөд Солонгосын Инчион боомтоос Сингапур руу “Чери”-гийн 4500 шинэ автомашиныг тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чери”-гийн 4500 шинэ автомашиныг тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарчээ
“Чери”-гийн 4500 шинэ автомашиныг тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Инчион боомтоос Сингапур руу “Чери”-гийн 4500 шинэ автомашиныг тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарчээ.

Осол Вьетнамын эргийн ойролцоо гарсныг хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хөлөг онгоцонд байсан бүх машин шатсан буюу галд их хэмжээгээр өртсөн байна. Ачааны хөлөг онгоц цахилгаан автомашинууд, дизель түлш тээвэрлэж явсан учраас галыг унтраахад илүү төвөгтэй байжээ.

Хөлгийн багийнхан гал авалцсан даруйд байсан 50 тонн орчим нүүрсхүчлийн хийгээ бүгдийг нь ашигласан боловч унтрааж чадаагүй гэнэ.

Тиймээс ахмад нь нөөцөө дүүргэх зорилгоор Вунгтау боомт хот руу хөлгөө чиглүүлэх хүсэлт гаргажээ.

Галыг нэ хоногийн турш тэмцэж байж унтраажээ. Азаар багийн гишүүдэд хохирол учраагүй байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах