Чернобылийн станцын 4-р реакторыг аюулгүй болгох шинэ байгууламжийг 9 жил барьж байна
Евроньюс Европын сэргээн босголт хөгжлийн банкны санаачлага, санхүүжилтээр Украины Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын үр дагаврыг арилгах ажлын тухай танилцуулж байна. Тус станцын эрчим
Мэдээллийн алба

Евроньюс Европын сэргээн босголт хөгжлийн банкны санаачлага, санхүүжилтээр Украины Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын үр дагаврыг арилгах ажлын тухай танилцуулж байна. Тус станцын эрчим хүчний 4-р блок буюу реакторт 1986 оны 4 сарын 26-ны өдөр дэлбэрэлт болсноос хойш өдгөө 33 жил өнгөрч байна. Тэгвэл 4-р реактор болон тэнд байсан 200 тонн цацраг идэвх өндөр цөмийн материалуудын аюулгүй байдлыг хангах зориулалттай шинэ байгууламжийг барих ажил сүүлийн 9 жилийн туршид үргэлжилж байгаа юм.

Энэ шинэ хаалт байгууламжийг барих төслийн нийт өртөг 2,1 тэрбум евро хүрээд байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк нийт 45 орон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн санг удирдаж байгаа юм.



















