Чи ээжийгээ санах уу... “Үгүй”
Сурвалжлагч бүсгүй түүнээс “Хичээлийнхээ эхний өдөр чи ээжийгээ санах уу” хэмээн асуухад хүү шууд “үгүй” гэж хариулсан ч тун удалгүй уйлж эхэлсэн байна. Шууд эфирт цацагдсан бяцхан хүүгийн энэхүү бичлэгийг цахим сүлжээнд байршуулахад олон хүн түүнийг өхөөрдөн, бичлэгийг шэйрлэх болжээ.
Мэдээллийн алба

АНУ-д өнгөрөгч мягмар гарагт бага сургуулиудын хичээл эхэлсэн билээ. Хичээлийн эхний өдөр Лос Анжелес хотын нэгэн телевиз шинэхэн сурагчдын талаар сурвалжлага бэлтгэжээ. Тэгэхдээ хотын “Terrace” бага сургууль дээр очсон бөгөөд тэнд анх сургуульд орж буй олон хүүхдүүдтэй ярилцсаны нэг нь Эндрю байлаа.
Сурвалжлагч бүсгүй түүнээс “Хичээлийнхээ эхний өдөр чи ээжийгээ санах уу” хэмээн асуухад хүү шууд “үгүй” гэж хариулсан ч тун удалгүй уйлж эхэлсэн байна. Шууд эфирт цацагдсан бяцхан хүүгийн энэхүү бичлэгийг цахим сүлжээнд байршуулахад олон хүн түүнийг өхөөрдөн, бичлэгийг шэйрлэх болжээ.
Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийг “Хүү эхний секундэд өөртөө их л итгэлтэйгээр “Үгүй” хэмээн хариулсан ч хоёр дахь секундээс уйлж эхэлсэн юм. Харин камер унтарсаны дараа ээж нь түүнийг чангаар тэвэрсэн” гэх тайлбартайгаар тараасан байна.


















