Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чикаго дахь монголчууд цаатнуудын амьдралтай танилцана

"Миний зүрхэн дэх цаатнууд" номыг зохиосон сувилагч, аялагч Сас Кари цаатнуудын талаарх баримтат киногоо Чикаго дахь монголчуудад танилцуулах гэж байна. Энэ арга хэмжээ 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болох аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чикаго дахь монголчууд цаатнуудын амьдралтай танилцана
Чикаго дахь монголчууд цаатнуудын амьдралтай танилцана. Зураг: МҮОНРТ

Монгол, Орос, Хятад, Швед, Норвеги, Финланд зэрэг дэлхийн 10 гаруйхан улсад духа ( цаатан) ястан амьдардаг байна. Тэд тува хэлээр ярьж, Монголын хойд хэсэг, Сибирийн тайгад нүүдэллэн нутагладаг. Духа нарын амьдралыг судлан "Миний зүрхэн дэх цаатнууд" номыг зохиосон сувилагч, аялагч Сас Кари цаатнуудын талаарх баримтат киногоо Чикаго дахь монголчуудад танилцуулах гэж байна. Энэ арга хэмжээ 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болох аж. Сас Кари АНУ-ын иргэн бөгөөд сүүлийн 20 жил Монголоор аялаж, хэд хэдэн баримтат кино, ном туурвисан эмэгтэй юм.

Хуваалцах