Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлнэ
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтнууд Иллинойс мужийн Чикаго хотод дараах хуваарийн дагуу ажиллана.
Мэдээллийн алба

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтнууд Иллинойс мужийн Чикаго хотод дараах хуваарийн дагуу ажиллана.
Огноо Ажиллах цаг 2019 оны 11 сарын 2, Бямба гараг 09:00-18:00 2019 оны 11 сарын 3, Ням гараг 09:00-18:00 2019 оны 11 сарын 4, Даваа гараг 09:00-14:00
Консулын үйлчилгээ:
Иргэний шинэчилсэн бүртгэл;
Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл);
Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ;
Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ;
Үндэсний гадаад паспортын захиалга; (Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number ) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу).
ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us)-ны consular service хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.
Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #101 /Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах оффисын 1 давхарт, 101 тоот өрөө/
Эх сурвалж: Консулын газар


















