Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чикагод Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ

Чикагод өргөмжит консул нээх ёслолын эхэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Билл Пинтас нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чикагод Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ
Чикагод Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Чикагод өргөмжит консул нээх ёслолын эхэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Өргөмжит консул Билл Пинтас нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн нээлтэд оролцсон Чикаго дахь Монголчуудын холбооны удирдлагууд Өргөмжит консулд ажлын өндөр амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Өргөмжит консул Уиллиам Пинтас нь 2013 оны 9 дүгээр сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон бөгөөд ийнхүү албан ажилдаа орлоо. Тэрбээр Чикаго хотын уугуул бөгөөд хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн чиглэлийн "Pintas & Mullins Law Firm” компанийн түншлэгч аж.

Хуваалцах