Чикагод сураггүй болсон Монгол бүсгүйн цогцсыг олжээ
АНУ-ын Иллиос мужийн Чикаго хотын зах Дэс плейнсд оршин суугч 35 настай Гансүхийн Зулцэцэг гэх бүсгүй сураггүй алга болоод гурван долоо хонож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Мэдээллийн алба

АНУ-ын Иллиос мужийн Чикаго хотын зах Дэс плейнсд оршин суугч 35 настай Гансүхийн Зулцэцэг гэх бүсгүй сураггүй алга болоод гурван долоо хонож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр түүний цогцсыг олсон талаарх мэдээлэл зарим эх сурвалжаар тарах болжээ. Тодруулбал, Г.Зулцэцэгийн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус эх сурвалжууд мэдээллэж байна.
Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшинд цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.


















