Чихэрлэг ундааг хүүхдэд өгөхөөс татгалзаарай
"Ковид-19"-ийн үед хүүхдийн бие болоод сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих нэгэн арга нь тогтмол ус уулгах юм.
Мэдээллийн алба

"Ковид-19"-ийн үед хүүхдийн бие болоод сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих нэгэн арга нь тогтмол ус уулгах юм. Хүүхэд өөрөө цангаж буйг ч мэдэлгүй тоглосоор шингэний дутагдалд орох тохиолдол байдаг.
Өдөр бүр зохистой хэмжээнд ус уух нь бага насны хүүхдэд маш чухал бөгөөд хэрэв шингэний дутагдалд орвол хүүхдийн толгой өвдөх, ядрах, анхаарал сулрах, бухимдах зэрэг сөрөг нөлөөтэй учир эцэг, эхчүүд хөл хорионы үеэр хүүхдэдээ ус сайн уулгаж, аль болох чихэрлэг ундаанаас татгалзаарай.



















