Чихрийн шижин өвчнийг эмчлэх “ЧИ Ю” гутлын аргыг Монголд туршжээ
Чихрийн шижин өвчнийг гутлаар эмчлэх шинэ арга, эмчилгээ нэвтэрч байна.
Мэдээллийн алба

Чихрийн шижин өвчнийг гутлаар эмчлэх шинэ арга, эмчилгээ нэвтэрч байна. Энэ нь 20-иод жилийн өмнөөс Хятад улсад хэрэглэж байгаа эмчилгээний нэг арга бөгөөд Монголд ийнхүү туршиж, гарсан үр дүнгээс өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Богино хугацаанд чихрийн шижинтэй үр дүнтэй тэмцэж өндөр үр дүн үзүүлсэн эмчилгээний шинэ арга бол соронзтой гутал юм. Эргүүлж тойруулаад харахад энгийн нэг гутал ч хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж улмаар даралт ихсэх, хараа, сонсгол муудах, бөөрний дутагдалд орох зэрэг чихрийн шижин өвчний улмаас гардаг хүндрэлүүдийг арилгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Улсын төв нэгдүгээр эмнэлэг өөрийн хяналтад байдаг 68 өвчтөнд энэхүү аргыг туршсан байна. Үр дүнд нь 14 хүн нь эдгэрч, үлдсэн 54 өвчтөний цусан дахь сахарын хэмжээ 50 орчим хувиар буурчээ.
Энэ талаар “ЧИ Ю” гутлын зохион бүтээгч н.Өлзий “Чихрийн шижинтэй хүний захын эрхтний мэдрэхүй алдагдаж, цусан хангамж дутагддаг. Тиймээс гутал их тохиромтой байх ёстой. Эмчилгээнд ашиглаж байгаа энэ гутал 60 ширхэг жижиг соронзтой. Хүний биед бичил цахилгаан гүйдэл үүсгэх замаар цусны эргэлтийг дэмжих, сайжруулахад маш чухал үүрэгтэй. Эмчилгээнд хэрэглээд үр дүн байгаа учраас анагаах ухааны энэ эмчилгээний аргыг би дэлхий нийтэд түгээж, өвчиндөө шаналж буй олон хүнд туслах зорилготой. Тиймээс ч би өнөөдөр энд Монголд байна” гэж ярилаа.
“ЧИ Ю” гутлын туршилтыг Монголын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг хяналтад байдаг өвчтөнүүддээ өмсүүлж туршсан байна.


















