Чихрийн шижин, зүрх судасны эмгэгийг эрт илрүүлэх боломжтой
Цөмийн энергийн газраас Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран "Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах" төсөл хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Цөмийн энергийн газраас Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран "Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах" төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газрын "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн эрт үеийн эмчилгээ, оношлогоог сайжруулах, мөн хүн амын нас баралтын гол шалтгаан болоод байгаа хавдар, зүрх судасны эмгэгүүд, чихрийн шижин зэрэг өвчнийг эрт илрүүлэх бүрэн боломжтой.


















