Чилэнгийн отрын бүс нутагт мал өвөлжүүлэхгүй байх хүсэлт гаргажээ
Булган аймгийн Чилэнгийн отрын бүсэд бэлчээр доройтсон. Тиймээс энэ жил мал өвөлжүүлэхгүй өнжүүлэх саналыг малчид, орон нутгийн удирдлагууд гаргажээ.
Мэдээллийн алба

Чилэнгийн отрын бүс нутагт энэ өвөл мал өвөлжүүлэхгүй байх хүсэлт гаргаад байна. Булган аймгийн Чилэнгийн отрын бүсэд бэлчээр доройтсон. Тиймээс энэ жил мал өвөлжүүлэхгүй өнжүүлэх саналыг малчид, орон нутгийн удирдлагууд гаргажээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн н.Бямбадоржоос тодрууллаа.
Mongolian National Radio · Чилэнгийн отрын бүс нутагт мал өвөлжүүлэхгүй байх хүсэлт гаргажээ
Аймаг дундын отрын бүс нутагт орж өвөлжих малчдын тоо судалгааг урьдчилан авсны үндсэн дээр тухайн жилийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл заасан нутагт оруулж өвөлжүүлнэ гэлээ.


















