Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чили улсад 40 орчим хүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болоод байна

Багийн гишүүдийг оролцуулаад 40 орчим хүнийг зорчиж явсан Чилийн армийн нисэх онгоц ор сураггүй болоод байна. С-130 Херкулес гэх агаарын тээврийн онгоц Пунта Аренас хотоос хөөрсний дараагаар удалгүй холбоо тасраад байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чили улсад 40 орчим хүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болоод байна
Чили улсад 40 орчим хүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болоод байна. Зураг: МҮОНРТ

Чилийн Агаарын Зэвсэгт Хүчний өгсөн мэдээллээр С-130 Херкулес онгоц Антарктид уруу нислэг хийж байх замдаа сураггүй болоод байна. Энэ армийн тээврийн онгоц орон нутгийн цагаар 16:55 минутад ПунтаАренас хотоос хөөрснөөс хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа холбоо тасраад байгаа юм.

Онгоцонд багийн 17 гишүүнээс гадна 21 энгийн зорчигч байсан гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Чилийн Агаарын Зэвсэгт Хүчний зүгээс сураггүй болоод байгаа онгоцыг хайх, зорчигчдыг олж аврах ажиллагааг эхлүүлээд байгааг мэдээлжээ. Антарктид дахь Чилийн Нисэх Хүчний Баазад буух ёстой байсан онгоц сураггүй болсон явдалд Чилийн ерөнхийлөгч сэтгэл нь ихэд зовниж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Себастьян Пинера үйл явдлыг ойроос ажиглаж байгаа гэдгээ хэлсэн байна.

Хуваалцах