Чили Улсын засаг захиргаа худалдаачдаа гялгар уут хэрэглэхийг хориглолоо
Харин өнөөдрөөс жижиг болон дунд хэмжээний дэлгүүрүүдэд гялгар уутыг хориглох сүүлчийн алхмаа хийж байна гэж Чилийн Байгаль орчны сайд тэмдэглэжээ.
Мэдээллийн алба

Өмнөд Америкийн Чили Улсын засаг захиргаа худалдааны салбарт гялгар уут хэрэглэхийг бүрмөсөн хориглолоо. Энэ тухай тус улсын Байгаль орчны сайд Каролина Шмидт даваа гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Чили Улс 2018 оны наймдугаар сарын 3-наас гялгар уутнаас татгалзах аян өрнүүлж эхэлсэн.
Харин өнөөдрөөс жижиг болон дунд хэмжээний дэлгүүрүүдэд гялгар уутыг хориглох сүүлчийн алхмаа хийж байна гэж Чилийн Байгаль орчны сайд тэмдэглэжээ.
Хоригийг зөрчсөн дэлгүүрүүдэд худалдсан уут тутамд нь 250 мянган песо буюу 330 орчим америк долларын торгууль ногдуулах юм байна.
Өдгөө Чили улсад зөвхөн бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалах, эсвэл эрүүл ахуйн зорилгоор л полиэтилен уут ашиглаж болно. Томоохон компаниудад уутнаас бүр мөсөн татгалзах зургаан сарын хугацаа өгчээ.


















