Чилид галт уул оргилжээ
Чилийн өмнөд хэсэгт орших Вилларика галт уул өчигдөр өглөөнөөс эхлэн дэлбэрч, үнс болон лав нь агаарт 1000 хүртэл метрт цацагджээ.
Мэдээллийн алба

Чилийн өмнөд хэсэгт орших Вилларика галт уул өчигдөр өглөөнөөс эхлэн дэлбэрч, үнс болон лав нь агаарт 1000 хүртэл метрт цацагджээ. Тиймээс албаны хүмүүс ойролцоох бүс нутагт хамгийн дээд түвшний өндөржүүлсэн байдлыг тогтоож, ойр орчмын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ уул хамгийн сүүлд 1985 онд дэлбэрсэн бөгөөд энэ үеэр 100 гаруй хүн амиа алдаж байсан аж.


















