Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чилид мөргөлдөөн болжээ

Өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хотноо цэргийн эргэлт болсны 42 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр мөргөлдөөн үүсчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чилид мөргөлдөөн болжээ
Чилид мөргөлдөөн болжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хотноо цэргийн эргэлт болсны 42 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр мөргөлдөөн үүсчээ. Түүхт ойн хүрээнд гудамж, талбайд жагсаал хийж байсан иргэд цагдаа нар руу хатуу биет шидэн, гудамжинд гал тавьсан байна. Жагсагчдын эсэргүүцэл хүчирхийллийн шинжтэй болсон учраас Сантьяго хотын хэв журмынхан тэдний эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Чилийн зарим иргэн жил бүр төрийн эргэлтийг эргэн дурсаж, тухайн үеийн цэргийн эрхт дархатнуудыг буруутгах хандлага гаргаж ирсэн байна.

Энэ жилийн хувьд жагсагчид эхлээд тайван жагсаал хийсэн ч эцэстээ цэрэг, цагдаагийнхныг эсэргүүцэх, тэдэн рүү хүч хэрэглэх хандлага гаргаснаар ийнхүү мөргөлдөөнд хүрчээ.

1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн армийн хуурай замын командлагч, генерал Аугусто Пиночетын удирдсан цэрэг, армийнхан ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Сальвадор Альендег хөнөөж, төрийн эрхийг авсан түүхтэй. Энэ үеэс Чилийг дарангуйлагч гэгддэг генерал Аугусто Пиночет 17 жил төрийн эрхийг барьжээ. Пиночетын дэглэмийн хугацаанд Чилид улс төрийн шалтгаанаар хоригдох, тамлан зовоох ял зэргээс үүдэн 40 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэсэн баримт байдаг юм.

Хуваалцах