Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чилийн газар хөдлөлт болсон бүс нутагт онц байдал тогтоожээ

Чилийн эрх баригчид 8.2 магнитудын газар хөдлөлтөд өртсөн хойд хэсгийн бүс нутагтаа хэв журам сахиулах зорилгоор онц байдал тогтоолоо. АНУ-ын Геологийн судалгааны байгууллагаас мэдээлснээр Икике хотоос 86 км зайд болсон газар хөдлөлтийн уршгаар зургаан хүн амь үрэгдсэний зэрэгцээ олон мянган иргэдий

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чилийн газар хөдлөлт болсон бүс нутагт онц байдал тогтоожээ
Чилийн газар хөдлөлт болсон бүс нутагт онц байдал тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Чилийн эрх баригчид 8.2 магнитудын газар хөдлөлтөд өртсөн хойд хэсгийн бүс нутагтаа хэв журам сахиулах зорилгоор онц байдал тогтоолоо. АНУ-ын Геологийн судалгааны байгууллагаас мэдээлснээр Икике хотоос 86 км зайд болсон газар хөдлөлтийн уршгаар 6 хүн амь үрэгдсэний зэрэгцээ олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Газар хөдлөлтийн дараа дээд тал нь 2.1 метрийн давалгаа эргийг дайрсан бөгөөд зарим хот суурин газруудад цахилгаан тасалдаж, гал гарчээ. Мөн цагдаа нар Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгоос олон зуун ялтнуудыг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал Чилийн дотоод хэргийн сайдын хэлснээр 300 хоригдол оргожээ. Гэхдээ үүний дараа албаныхан 26 оргодлыг барьсан гэж мэдээлсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах