Чилийн хүн амын тооллогын дүнг хүчингүй болгов
Чилийн хүн амын тооллогын дүнг хүчингүй болгов
Мэдээллийн алба

Чили улсад өнгөрөгч 2012 онд явагдсан хүн амын тооллогын дүнг хүчингүй болгосон байна. Тооллогын хийх явцад нэг сая гаруй хүний мэдээлэл хаягдсан аж. Тооллогын ажилтнуудыг очиход гэртээ байгаагүй гэдэг шалтгаанаар Чилийн хүн амын бараг 10 хувийг тооллогоос гээгдүүлсэн байна гэж бие даасан комисс дүгнэжээ. Чилийн засгийн газар 2015 онд дахиж хүн амын тооллого явуулах эсэхийг шийдэх ёстой болж байна. Түүнчлэн асуулгын хуудсан дахь асуултын тоог цөөрүүлэхийг тус бие даасан комиссын шинжээчдээс эрх баригчдад зөвлөмж болгосон байна.
Л.Пүрэвдолгор


















