Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"China Telecom" компанийн захирал асанд 6 жил хорих ял ногдуулжээ

БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компани болох “China Telecom” компанийн захирлаар ажиллаж байсан Чан Сяобин гэгчийг 550 мянган ам.долларын хахууль авсан хэргээр 6 жилийн хорих ял болон хөрөнгийг нь хураах нэмэлт ялаар Баодин хотын шүүх шийтгэжээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"China Telecom" компанийн захирал асанд 6 жил  хорих ял ногдуулжээ
"China Telecom" компанийн захирал асанд 6 жил хорих ял ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компани болох “China Telecom” компанийн захирлаар ажиллаж байсан Чан Сяобин гэгчийг 550 мянган ам.долларын хахууль авсан хэргээр 6 жилийн хорих ял болон хөрөнгийг нь хураах нэмэлт ялаар Баодин хотын шүүх шийтгэжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Чан Сяобин “Telecom China” болон “China Unicom” компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, хувьдаа ашигтай байдлаар ашигласан, өөртэй нь хамтран ажилласан компаниудад орлого оруулахад тусласан гэжээ.

Түүнчлэн түүнийг өөр гэмт хэргийг илрүүлэхэд хууль сахиулах байгууллагад тусласан гэсэн байна. Ийнхүү түүнийг гэм буруугаа хүлээж, хууль сахиулах байгууллагад тусласан гэх үндэслэлээр ялыг нь хөнгөрүүлсэн ажээ.

Хятадын Коммунист намын Сахилга батыг хянан шалгах газар 2015 оны 12 дугаар сард “Telecom China” компанийн захирал Чан Сяобинийг шалгаж эхэлжээ. Тэрбээр Хятадын харилцаа холбооны бас нэг томоохон компани болох “China Unicom” компанийн захирлаар 2008-2012 онд ажиллаж байсан байна.

Хуваалцах