Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй гранпри ангиллын тэмцээн маргааш БНХАУ-ын Чиндао хотод эхэлнэ. Энэ жилийн хоёр дахь цуврал гранприд эцсийн мэдүүлгээр 57 орны 500 жүдоч барилдахаар болжээ.
Мэдээллийн алба

Манай улсаас, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 2026 оны Улаанбаатарын Их дуулгын хүрэл медальт О.Уранбаяр тэргүүтэй 20 жүдоч барилдана. Энэ тэмцээнд Казахстаны Елдос Сметов, Японы Хифүми Абэ, ОХУ-ын Тамирлан Башаев, Азербайжаны Хидайт Хяадаров тэргүүтэй шилдэг бөхчүүд барилдахаар болжээ.
Маргааш эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорно.