Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингэлэгт цоожлогдсоноо сэрээд мэджээ

Хятадын иргэн Циндао хотын оршин суугч Цян У хэмээх нэгэн эр ачааны чингэлэгт хоног төөрүүлэх гэж ороод цоожлогджээ. Тэрээр согтуу байсан бөгөөд сэрмэгцээ уг чингэлэгийг цоожилсон болохыг мэдсэн байна. Гэтэл тус чингэлгийг Америк руу усан тээврээр авч явах гэж байсан аж.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлэгт цоожлогдсоноо сэрээд мэджээ
Чингэлэгт цоожлогдсоноо сэрээд мэджээ. Зураг: МҮОНРТ

Хятадын иргэн Циндао хотын оршин суугч Цян У хэмээх нэгэн эр ачааны чингэлэгт хоног төөрүүлэх гэж ороод цойжлогджээ. Тэрээр согтуу байсан бөгөөд сэрмэгцээ уг чингэлэгийг цоожилсон болохыг мэдсэн байна. Гэтэл тус чингэлэгийг Америк руу усан тээврээр авч явах гэж байсан аж.

Цян У-гийн танилууд цагдаагийн газар руу утасдсан боловч Хятад эр яг ямар чингэлэгт байгаа гэдгээ тайлбарлаж чадаагүй. Тэрбээр чингэлэгийн ханыг дотор талаас нь цохисны хүчинд түүнийг хаана байгааг мэджээ. Цян Угийн цоожлогдсон чингэлэг нь хоёр чингэлэгийн дээр, газраас 18 метрийн өндөрт байсан гэнэ.

Боомтын ачигч нарын ярьснаас үзэхэд, хэрэв Цян У дахиад нэг цаг илүү унтсан бол уг чингэлэгийг онгоцонд ачиж, Хятад эр алсын Америк хүртэл хоёр долоон хоногийн далайн аялал хийхээс өөр аргагүйд хүрэх байжээ.

Хуваалцах