Чингэлтэй дүүрэгт 314 хүн ажиллана
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний судалгаа өчигдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний судалгаа өчигдөр эхэлсэн.
Ирэх сарын 9 хүртэл үргэлжлэх эл судалгаагаар Монгол Улсын 2.9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм.
Судалгааны зорилго, бэлтгэл, иргэд юунд анхаарах талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд болон ажлын хэсгийнхэн мэдээлэл хийсэн юм.
Тус дүүргийн 34.205 өрхөөс мэдээлэл цуглуулахаар 252 тоологч, 42 багийн ахлагч, 20 оператор ажиллах аж.
Судалгааны дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийгтодорхойлж, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг уялдаатай болгох юм.
Цахим мэдээллийн сантай болсноор өрх, иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөхөд нэмэр болно.


















