Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдсан 600 метр замын нээлт боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, "Хүчит шонхор" захыг чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор уулзварын гарцыг чөлөөлж, шинээр 600 метр замыг өнөөдөр ашиглалтад авлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдсан 600 метр замын нээлт боллоо
Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдсан 600 метр замын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, "Хүчит шонхор" захыг чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор уулзварын гарцыг чөлөөлж, шинээр 600 метр замыг өнөөдөр ашиглалтад авлаа. Ингэснээр энэ чиглэлийн түгжрэл бага зэрэг буурна гэж тооцож байна.

Урьд нь тус хэсэгт нарийн замтай, зөвхөн баруун гар тийшээ эргэдэг байсан бол уулзварыг чөлөөлж, өргөн болгосноор замын хөдөлгөөн цэгцэрч, түгжрэл багассан байна. Мөн машин хоорондоо шүргэлцэх зэрэг замын осол гарах эрсдэл буурсан гэдгийг замын цагдаа онцоллоо.

Энэхүү замын бүтээн байгуулалтын төсөв нь 200 гаруй сая төгрөг юм. Энэ замаас гадна тус дүүрэгт энэ мэт хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хэд хэдэн уулзвар, шинэ замуудыг хийж байгаа ажээ.

Хуваалцах