Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд амьсгалын аппарат өглөө

Унгар улсын Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өндөр урсгалт хүчилтөрөгчтэй амьсгалын хоёр ширхэг аппарат хандивласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд амьсгалын аппарат өглөө
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд амьсгалын аппарат өглөө. Зураг: МҮОНРТ

Унгар улсын Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өндөр урсгалт хүчилтөрөгчтэй амьсгалын хоёр ширхэг аппарат хандивласан. Үүний нэгийг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд нэг аппаратыг нь хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү аппарат нь "Ковид-19" халдварын үеийн хүнд хэлбэр, уушгины хатгалгааны үеийн хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой.

Мөн коронавирусний хүнд хэлбэрийн хатгалгаатай, амьсгалын дутмагшилтай үед амьсгалыг аппаратаар удирдан эмчилгээг хийх шаардлагатай байдаг учраас дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж юм байна.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах