Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Чингэлтэй дүүргийн халиа, тошин үүссэн газруудад ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин халиа, тошин үүсгээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй дүүргийн халиа, тошин үүссэн газруудад ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн халиа, тошин үүссэн газруудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин халиа, тошин үүсгээд байна.

Халиа, тошин айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай руу хальж мөстсөн нь иргэдийн амьдрах орчинд хүндрэл үүсгэж байгаа учир Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг газар дээр нь ажиллалаа.

Шуурхай бүлэг хоёр инженер техникийн ажилтан, шаардлагатай машин механизмтайгаар зам гарц, суваг шуудуу гарган, далан босгож байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах