Чингэлтэй хайрхан ууландаа мод тарилаа
Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагын 500 гаруй албан хаагч бямба гарагт буюу амралтын өдөр Чингэлтэй хайрхан уулын Салхитын ам хэмээх газарт 1000 гаруй мод тарилаа.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагын 500 гаруй албан хаагч бямба гарагт буюу амралтын өдөр Чингэлтэй хайрхан уулын Салхитын ам хэмээх газарт 1000 гаруй мод тарилаа. Энэхүү үйл ажиллагааг дүүргийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх удаад үе шаттайгаар 3000 орчим мод тарьсан байна. 20 гаруй жилийн өмнө модтой, голтой байсан энэ хайрхан өнөөдөр нүцгэрч, гол горхи нь ширгэсэнд дүүргийн засаг захиргааны зүгээс ийнхүү санаачилга гарган байгаль дэлхийгээ сэргээж байгаа нь энэ юм. Мөн энд мод тариад зогсохгүй “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөн анхны нээлтийн ажиллагааг нь зохион байгуулсан юм. Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн “мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бүх нийтийн их цэвэрлэгээ мод тарих ажилд оролцож байгаа дүүргийн төрийн албан хаагчид
-Хүнлэг орчин-Нийгмийн хөгжил
-Нээлттэй орчин-Эдийн засгийн хөгжил
-Тохилог орчин-дэд бүтцийн хөгжил
-Байгаль орчин-Ногоон хөгжил
-Хяналттай орчин-Нутгийн удирдлагын хөгжил гэсэн 5 багт хуваагдан нэг өдрийг байгаль дэлхийгээ баясгах, нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлж, иргэний хариуцлагаа хэрэгжүүлэн амралтын өдрийг үр дүнтэй өнгөрөөлөө.


















