Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина

Хөрөнгө нь царцаагдсан хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлэх шаардлагатай гэж тус газрын дарга хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина
Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина. Зураг: МҮОНРТ

Хөрөнгө нь царцаагдсан хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлэх шаардлагатай гэж тус газрын дарга хэллээ. Хүүхдийн ханиад, томуу ихэсдэг энэ үед хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлгийн хүрэлцээ хомс байдгаас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг.

Тиймээс хүүхдийн эмнэлэг барих ажлыг нийслэл хийх шаардлагатай. Гэсэн ч эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг Нийслэлд байхгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр ирэх онд Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой гурван эмнэлэг шинээр байгуулахаар болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил нь зогссон хүүхдийн эмнэлгийн ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлвэл тэд өөрсдийн хөрөнгөөр барихад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ярилаа.

Хуваалцах