Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна
Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна
Мэдээллийн алба

Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Хуучин 7 метр зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгожээ. Гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, явган хүний зам зэргийг энэ замд тавина. Энэ замд 1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн оны намар замын ажлыг эхлүүлжээ. Дунд нь тендерт оролцсон компаниудын маргаанаас болж ажил түр саатсан байна. Одоо асуудал шийдэгдээд ажил үргэлжилж байгаа гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ. Энэ замыг зургаадугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм байна.


















