Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингэлтэйн замыг хааж хучилт хийнэ

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэйн замыг хааж хучилт хийнэ
Чингэлтэйн замыг хааж хучилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700 м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ний 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Дээрх 700 м замд хучилт хийгдсэнээр 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд зургаадугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах