Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Чингис хаан" дуурь тоглогдоно

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг шинэчилсэн найруулгаар тавих аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чингис хаан" дуурь тоглогдоно
"Чингис хаан" дуурь тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 21,22-нд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" дуурийг тоглохоор болжээ.

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг шинэчилсэн найруулгаар тавих аж.

Сонирхуулахад дээрх театрын зүгээс үзэгчдийн дунд хос тасалбарын эзэн болох уралдааныг зарлажээ. Уралдаан энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах