“Чингис хаан” хөшөөг Монголд авчирна
ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болжээ. 3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.