Чингис хаан музейн мэргэжилтнүүд Олон улсын музейн зөвлөлд нэгдлээ
2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан музейн мэргэжилтнүүд ОУМЗ-ийн гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авснаар 2021 онд 33 гишүүнтэй байсан Монгол дахь үндэсний хороо нийт 77 гишүүнтэй болж хүрээгээ тэлээд байна.
Мэдээллийн алба

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) буюу International Council of Museums (ICOM) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм.
ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна. Дэлхийн олон улс оронд 32 салбар хороотой ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор /Ph.D/, дэд профессор Д.Бумаа ажиллаж байна.