“Чингис хаан” одонт Б.Шарав: Шинэ уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөж байна
нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиснаас гадна 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан билээ.
Мэдээллийн алба

“Чингис хаан” одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав 2017 онд нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдож, БНХАУ-ын Бээжингийн цэргийн төв эмнэлэгт хүнд мэс засалд орсон бөгөөд давтан эмчилгээ хийлгэснээр бие тэнхээ нь сайжирчээ. Түүнтэй саяхан CCTV-гийн Монгол хэлний редакцын сурвалжлагч уулзсан бөгөөд энэ үеэр нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав “Мэс засалд ороход минь санхүүгийн болон сэтгэл санааны дэм туслалцаа үзүүлсэн олон түмэндээ баярлалаа. Бие минь сайжрахаар уран бүтээл дээрээ ажиллана. Улаанбаатар хотод шинэ уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөж байна” гэжээ.
“Чингис хаан” одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиснаас гадна 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан билээ.


















