“Чингис хааны эх орон Монгол” нэвтрүүлэг амжилт олжээ
"ФРАНС 3" телевизийн суваг 11 дүгээр сарын 15-ны баасан гарагт “Зүүдэнд ба сэрүүнд” /Faut pas rever/ гэдэг хөтөлбөртөө “Чингис хааны эх орон Монгол” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсэн нь асар их амжилт олжээ.
Мэдээллийн алба

"ФРАНС 3" телевизийн суваг 11 сарын 15-ны Баасан гарагт “Зүүдэнд ба сэрүүнд” /Faut pas rever/ хөтөлбөртөө “Чингис хааны эх орон Монгол” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсэн нь асар их амжилт олжээ.
Хөтлөгч Таня Юнгийн санаачилсан эл хөтөлбөрөөр Чингис хааны төрөлх нутаг болох Хэнтий аймгийн нэгэн малчин айлд өнгөрүүлсэн өдөр, далайн түвшнээс дээш 1600 м-ийн өндөрт орших Хөвсгөл нуурт болсон морьдын уралдаан, мөсний баяр, Алтайн бүргэдчдийн тухай гэхчлэн олон сонирхолтой үйл явдлыг үзэгчиддээ толилуулжээ.
Таня Юнгийн бэлтгэсэн эл нэвтрүүлгийг нийтдээ 2,2 сая хүн үзсэн нь телевизийн зах зээлийн найман хувийг эзэлсэн байгаа юм.
Энэ нь ТНТ, ТМС сувгуудаар гарсан “Селин Дион ая дуунд” /900 мянган үзэгч/ гэдэг нэвтрүүлгийг үзэгчдийнхээ тоогоор хол хаясан байна.


















