Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Чингис Хааны Одон”-гийн эзэн тодорлоо

“Монгол бахархлын өдөр”-өөр “Чингис Хааны одон” авах хүнийг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис Хааны Одон”-гийн эзэн тодорлоо
“Чингис Хааны Одон”-гийн эзэн тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Монгол бахархлын өдөр”-өөр “Чингис Хааны одонавах хүнийг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлалаа.

Энэ эрхэм бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, энэ жил 80 насыг зооглож буй Думаагийн Содном байлаа.

Тэргүүн зэргийн энэхүү одонг энэ өдөр морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдлээ.

Түлхүүр үг:Д.СодномЧингис хааны одон
Хуваалцах