Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна

Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй байгаа юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна
Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газар дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн нь ховор.

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар боллоо.

Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулах бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ.

Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, талбай бүрт 3-4 ажилтан ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай 12 сарын 15-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм.

Хуваалцах