Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингис хааны үлдээсэн өв соёлыг Монголын аялал жуулчлалын брэнд болгоно

Дэлхийн талыг эзэгнэж явсан Их эзэн Чингис хааны үлдээсэн өв соёлыг өнөөгийн аялал жуулчлалд ашиглах саналыг судлаачид дэвшүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингис хааны үлдээсэн өв соёлыг Монголын аялал жуулчлалын брэнд болгоно
Чингис хааны үлдээсэн өв соёлыг Монголын аялал жуулчлалын брэнд болгоно. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Дэлхийн талыг эзэгнэж явсан Их эзэн Чингис хааны үлдээсэн өв соёлыг өнөөгийн аялал жуулчлалд ашиглах саналыг судлаачид дэвшүүлж байна. Их хааны болоод түүний үр хүүхдийн үлдээсэн өв дэлхийн олон оронд хадгалагдаж, аялал жуулчлалыг татах брэнд болсон. Гэвч манай улсад бодлогын түвшинд энэ асуудал удаашралтай байгаа тухай хэлж байна. Тиймээс аялал жуулчлалын салбарт Чингис хааны үлдээсэн өв соёлыг хэрхэн ашиглах талаар эрдэмтэд хэлэлцлээ.

Хуваалцах