Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг хориглолоо

ШӨХТГ-аас Чингис хааны зураг бүхий үнсний савыг худалдаанд гаргахыг хоригложээ. Уг савыг “Номин” их дэлгүүрт худалдаалж байсан аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг хориглолоо
Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас Чингис хааны зураг бүхий үнсний савыг худалдаанд гаргахыг хоригложээ. Уг савыг “Номин” их дэлгүүрт худалдаалж байсан аж. ШӨХТГ-аас үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзсэн байна.

Хуваалцах