Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чингисийн талбайд өдөрлөг болно

Өнөөдөр буюу энэ сарын 4-нд Чингисийн талбайд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингисийн талбайд өдөрлөг болно
Чингисийн талбайд өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 4-нд Чингисийн талбайд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Эл өдөрлөг нь Монгол Улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой юм. Өдөрлөгт нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, их, дээд сургуулиуд болон ММНБИ-ийн үйл ажиллагаа, зорилго чиглэл, нийгэмд хэрэгжүүлж буй үүрэг оролцоог иргэд, аж ахуйн нэгж, хууль тогтоогч нарт таниулах зорилготой. Дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилж санхүүгийн зөвлөгөө үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Түлхүүр үг:нягтлан бодох
Хуваалцах