Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн замыг цэвэрлэхийг үүрэгдэв

Дорнод аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн олон улсын чанартай автозамын цасанд боогдсон хэсгийг нэн даруй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн замыг цэвэрлэхийг үүрэгдэв
Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн замыг цэвэрлэхийг үүрэгдэв. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн олон улсын чанартай автозамын цасанд боогдсон хэсгийг нэн даруй хөрөнгө, хүч гаргаж нээхийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн Үндэсний төвийн Дорнод салбар, хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарын удирдлагад үүрэг болгон өглөө.

Тус замын Чойбалсан хотоос хойш 30 орчим километр дахь хэсэгт намрын түймрийн цурам ихтэйгээс хэд хэдэн удаагийн шуурганд цасан бүрхүүл тогтож, шуурснаар сайжруулсан засмал замын 20 гаруй км газар битүүрэн боогдож автомашинаар зорчиход хүндрэлтэй болжээ. Зорчиж буй машинуудад төв замаасаа гарч орж, цасанд суух зэргээр ихээхэн хүндрэл гараад байгаа аж.

Хуваалцах