Чойбалсан хотоос Манжуурын чиглэлд олон улсын зорчигч тээвэр үйлчилж эхэллээ
Чойбалсан хотоос Манжуур хот хооронд зорчих улс хоорондын зорчигч тээвэр нь талдаа 28 мянган төгрөгөөр үйлчилж байна.
Мэдээллийн алба

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны авто тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалт есдүгээр сард болж, Манжуурын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэх гарцыг нээсэн талаар албаны эх сурвалж 2016 оны 10 дзугаар сард мэдэгдэж байсан.
Тэгвэл 2017 он гарснаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийгдэж, Дорнод аймгийн Авто тээврийн төв, Манжуур хотын Хун Ен тээврийн компани хамтран ажиллах гэрээ байгуулж, хамгийн эхний улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 17-ноос эхлүүлсэн байна. Чойбалсан хотоос Манжуур хот хооронд зорчих улс хоорондын зорчигч тээвэр нь талдаа 28 мянган төгрөгөөр үйлчилж байна.
Б.Отгонбавуу


















