Чойбалсан хотын гэр хороололд үргэлжлүүлэн авто зам тавьж байна
2016 оны Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу "Авто замыг хөгжүүлэх" бодлогын хүрээнд гэр хороололд авто замыг үргэлжлүүлэн тавих ажил өрнөж байна.
Мэдээллийн алба

2016 оны Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу "Авто замыг хөгжүүлэх" бодлогын хүрээнд гэр хороололд авто замыг үргэлжлүүлэн тавих ажил өрнөж байна. Хэрлэн сумын 10-р багийн Ялалтын 9-р эгнээ хүртэл тавигдсан хатуу хучилттай авто замыг Зангиатын хатуу хучилттай авто замтай холбох, "Шинэ хөгжил" цогцолбор сургуулийн баруун хойно Содномдаржаагийн гудамжнаас Ялалт, Хивсний хорооллын замтай холбох, "Шүр зах"-ын зүүн хойд хаалганаас урагшаа төв замтай холбох замын ажлууд багтаж байгаа юм. Эдгээр замуудыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь хийнэ. Замууд тавигдсанаар авто замын сүлжээ оновчтой болох, нэмэгдэх, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, тоосжилт багасах, нийтийн тээврийн шинэ маршрут нээх зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах үр дүнг өгөх юм.
Б.Отгонбавуу


















