Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Чойбалсан" нисэх буудлын 80 жилийн ой болж байна

1936 онд анх байгуулагдаж шороон зурваст онгоц хүлээн авч эхэлсэн "Чойбалсан" нисэх буудал нь 1990 онд Чойбалсан хотоос 17 км-т орших Зөвлөлтийн цэргийн Нисэх хорооны төмөр бетонон зурвастай аэродромд шилжин ирснээр Чойбалсан олон улсын Нисэх буудлын хөгжилд шинэ ахиц гарах бололцоо нээгдсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чойбалсан" нисэх буудлын 80 жилийн ой болж байна
"Чойбалсан" нисэх буудлын 80 жилийн ой болж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн нисэх буудлын 80 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. 1936 онд анх байгуулагдаж шороон зурваст онгоц хүлээн авч эхэлсэн "Чойбалсан" нисэх буудал нь 1990 онд Чойбалсан хотоос 17 км-т орших Зөвлөлтийн цэргийн Нисэх хорооны төмөр бетонон зурвастай аэродромд шилжин ирснээр Чойбалсан олон улсын Нисэх буудлын хөгжилд шинэ ахиц гарах бололцоо нээгдсэн билээ.

2001 оны 11 дүгээр сард цагт 60 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай Нисэх буудлын цогцолборыг бариулж ашиглалтанд хүлээн авчээ. 1997 оноос ИНЕГ Агаарын навигацийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж уг төслийн хүрээнд тус нисэх буудал нислэгийн шуурхай холбооны AFTN сүлжээ, сансрын холбооны "TERRASAT 400" станц, алсын хяналтын хэт богино долгионы агаар газар холбоо, үл тасалдах холимог тэжээлийн систем, байгууллагын дотоод утсан холбооны АТС, нислэгийн цаг агаарын автомат ажиглалтын систем зэргийг шинээр суурилуулсан юм.

1998 оноос Америк тивээс хойд туйлыг дамнан нисдэг хойд туйлын олон улсын нислэгийн замд навигацийн үйлчилгээ үзүүлэх болсноор олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлага шинээр нэмэгдсэн. 2011 онд нисэх буудлын аэовокзалын барилгад өргөтгөл хийж, нэмж явах зорчигчдын терминал ашиглалтад орсноор нэг цагт үйлчлэх зорчигчдын тоо нэмэгдэж, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх боломж нээгдсэн байна.Тус нисэх буудал нь Нислэг хөдөлгөөний үйлчилгээний, захиргаа аж ахуй, инженер техникийн, харуул хамгаалалт аюулгүй байдлын, зуух сантехникийн гэсэн таван хэсэгтэй, 40 шахам инженер техникийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах