Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Чойр – Сайншандын чиглэлийн зам ашиглалтад орлоо

Монгол орны хойд урд хилийг хатуу хучилттай авто замаар холбоход чухал ач холбогдолтой Чойр - Сайншанд чиглэлийн 176,4 км зам ашиглалтад орлоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чойр – Сайншандын чиглэлийн зам ашиглалтад орлоо
Чойр – Сайншандын чиглэлийн зам ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол орны хойд урд хилийг хатуу хучилттай авто замаар холбоход чухал ач холбогдолтой Чойр - Сайншанд чиглэлийн 176,4 км зам ашиглалтад орлоо. АНУ-ын “Мянганы сорилтын сан”-ийн 90 орчим сая америк долларын санхүүжилтээр барьсан энэ чиглэлийн замын барилгын ажлыг БНСУ, БНХАУ – ын компаниуд гүйцэтгэсэн юм. Тус замын хучилтын хийц нь дэлхийн стандартад нийцсэн, цементээр бэхжүүлсэн суурьтай. Ийм суурь нь даацыг 30 – 40 хувиар нэмэгдүүлдэг тооцоотой гэж “Монголын мянганы сорилтын сан”-ийн авто замын төслийн дэд захирал Балжир онцоллоо.

Чойр – Сайншандын замын албан ёсны нээлт ирэх сарын таванд болно. Замтай холбоотой зарим мэдээллийг дуут мэдээгээр хүргэж байна.

Хуваалцах