Чойроос Сайншанд хүртэлх замыг ашиглалтанд орууллаа
Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншанд холбосон замыг шинэчлэн хатуу болгож ашиглалтад оруулж зорчих хэсгийг өнөөдөр улсын комисс хүлээж авах юм.
Мэдээллийн алба

Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншанд холбосон замыг шинэчлэн хатуу болгож ашиглалтад оруулж зорчих хэсгийг өнөөдөр улсын комисс хүлээж авах юм.Энэхүү замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн”, үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болжээ. Түүнчлэн Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,1 км-ийг Сайншандтай холбосон замыг ашиглалтад оруулаад байна.


















