Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чонон толгойтой хуур

Б.Галбадрах хэмээх монгол залуу өөртөө чонон толгойтой хуур хийлгэсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чонон толгойтой хуур
Чонон толгойтой хуур. Зураг: МҮОНРТ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал хэмээгддэг дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Game of thrones” буюу "Хаан ширээний тоглоом" цувралын сүүлийн наймдугаар бүлэг энэ сарын 14-нд үзэгчдэд хүрнэ. Тэгвэл тус цувралын шүтэн бишрэгч, үзэгч Б.Галбадрах хэмээх монгол залуу өөртөө чонон толгойтой хуур хийлгэсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүктээ “Монгол хүн байна даа. Үндэсний өв уламжлал, язгуур урлагийн гайхамшиг болсон морин хуураа сурах зорилго тавин өөрийн хүссэн хуураа урлуулан авлаа. Сайн хуурч болноо. Зарим хүмүүс чонон толгойтой гээд гайхаад байх шиг байна. Хуур урлаач ахмадуудаасаа асууж судалж байж хийлгэсэн юм шүү. Хуурын толгойг сольж болдоггүй гэсэн зүйл байхгүй бөгөөд эрт дээр үед хуур морины толгойгүй байсан гэдэг” хэмээн бичжээ.

Сонирхуулахад, “Game of thrones” киноны гол дүрийн баатрын олонх нь Старк овгийнхон юм. Тэдний овгийн бэлгэ тэмдэг нь чоно, чонын дүрс байдаг.

Хуваалцах