Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал маргааш болно

Чөлөөлөх дайны хор хөнөөл, ялалтын үр дүн, ач холбогдлыг өнөөгийн хүүхэд залууст хэрхэн ойлгуулж хүргэх гарцыг олон улсын эрдэмтэд ярилцана. 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал маргааш болно
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал маргааш болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөлөх дайны хор хөнөөл, ялалтын үр дүн, ач холбогдлыг өнөөгийн хүүхэд залууст хэрхэн ойлгуулж хүргэх гарцыг олон улсын эрдэмтэд ярилцана. 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жилийн өмнөх энэ дайнд монголчууд ямар хор хөнөөл амссан, мөн дайны ялалт монголчуудад ямар чухал ач холбогдол үзүүлсэн талаар хүүхэд, залуус төдийлөн сайн мэдэхгүй болсон. Тиймээс ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар энэ дайны түүхэн явц, ялалтын ач холбогдлыг хойч үеийнхэнд хэрхэн хүргэх талаар ярилцах юм. Одоо та бүхэн Монголын Үндэсний Их Сургуулийн Монгол судлалын төвийн захирал н.Мөнхбатын ярианд анхаарлаа хандуулна уу.

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал маргааш Монголын Үндэсний Их Сургуульд болно. Энэ дайн нь хуучнаар ЗХУ 1945 оны наймдугаар сарын 8-нд Японд дайн зарласнаар эхэлж, 1945 оны есдүгээр сарын 2-нд Японы арми Холбоотон улсуудын цэргийн командлалд үг дуугүй бууж өгснөөр өндөрлөсөн билээ.

Хуваалцах